|
засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрvvд болон ноот бичиг солилцож тохиролцсон байдал (2002)
1.Оросын Холбооны Улстай:
Иргэд харилцан зорчих тухай Засгийн газар хооронд 5 жилийн хугацаатайгаар 1995 оны 4 дvгээр сарын 5-нд байгуулсан хэлэлцээрийн дагуу дипломат („Д”), албан („А”) паспорттай иргэд 90 хоногийн хугацаанд визгvй, „Е” серийн паспорттай бол визтэй зорчихоор тохиролцсон (хэлэлцээрийн vйлчлэх хугацаа сунгагдсан). 2. Бvгд Найрамдах Хятад Ард Улстай: Иргэд харилцан зорчих тухай Засгийн газар хооронд 1989 оны 3 дугаар сарын 30-нд (хугацаа заагаагvй) байгуулсан хэлэлцээрийн дагуу „Д”, „А” болон албаны зориулалттай энгийн („Е”) паспорттай иргэд визгvй, харин хувийн хэргээр зорьчвол „Е” серийн паспорттай иргэд визтэй байхаар тохиролцжээ. 3. Бvгд Найрамдах Солонгос Улстай: Дипломат болон албан паспорттай иргэдийг визээс харилцан чєлєєлєх тухай Засгийн газар хооронд 1991 оны 10 дугаар сарын 23-нд (хугацаа заагаагvй) байгуулсан хэлэлцээрийн дагуу „Д”, „А” паспорттай иргэд 30 хоногийн дотор визгvй, „Е” серийн паспорттай иргэд харин визтэй зорчино. 4. Бvгд Найрамдах Социалист Вьетнам Улстай: Иргэд харилцан зорчих нєхцлийн тухай Засгийн газар хооронд 1985 оны 3 дугаар сарын 20-нд (хугацаа заагаагvй) байгуулсан хэлэлцээрийн дагуу „Д”, „А” болон албан зориулалттай „Е” серийн паспорттай иргэд визгvй, харин хувийн хэргээр зорчих „Е” серийн паспорттай иргэд албан ёсны урилгатай байх ажээ. 5. Бvгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улстай: Визгvй зорчих тухай Засгийн газар хооронд 1978 оны 6 дугаар сарын 8-нд (хугацаа заагаагvй) байгуулсан хэлэлцээрийн ёсоор „Д”, „А” болон албан зориулалттай „Е” серийн паспорттай иргэд 90 хоногийн дотор визгvй, хувийн хэргээр зорчих „Е” серийн паспорттай иргэд визтэй. 6. Малайзтай: Бvх тєрлийн гадаад паспорттай иргэд 1 сарын дотор харилцан визгvй зорчихоор 1994 оны 6 дугаар сарын 6-нд ноот солилцож тохиролцсон. 7. Сингапуртай: Бvх тєрлийн гадаад паспорттай иргэд 14 хоногийн дотор харилцан визгvй зорчихоор тохиролцож 1990 оны 3 дугаар сарын 9-нд ноот солилцсон. 8. Тайландтай: Иргэд харилцан зорчих тухай Засгийн газар хооронд 1994 оны 2 дугаар сарын 25-нд (хугацаа заагаагvй) байгуулсан хэлэлцээрийн дагуу „Д”, „А” паспорттай иргэд 30 хоногийн дотор визгvй, „Е” серийн паспорттай бол визтэй зорчино. 9. Филиппинтэй: Иргэд харилцан визгvй зорчих тухай Засгийн газар хооронд 1994 оны 5 дугаар сарын 13-нд (хугацаа заагаагvй) байгуулсан хэлэлцээрийн дагуу бvх тєрлийн паспорттай иргэд 21 хоногийн дотор визгvй зорчино. 10. Бvгд Найрамдах Энэтхэг Улстай: Бvх тєрлийн паспорттай иргэд визтэй зорчино. Гэхдээ виз олгохдоо анкет, зураг шаардахгvй, хураамж авахгvй байхаар 1989 оны 7 дугаар сарын 6-нд ноот солилцож тохиролцсон. 11. Бvгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улстай: Дипломат болон албан паспорттай иргэдийг визээс харилцан чєлєєлєх тухай Засгийн газар хооронд 1991 оны 10 дугаар сарын 23-нд байгуулсан хэлэлцээрийн дагуу „Д”, „А” болон албан зориулалттай „Е” серийн паспорттай иргэд 30 хоногийн дотор визгvй, хувийн хэргээр зорчих „Е” серийн паспорттай иргэдэд албан ёсны урилгыг vндэслэн виз олгоно. 12. Бvгд Найрамдах Унгар Улстай: Дипломат болон албан паспорттай иргэд харилцан визгvй зорчих тухай Засгийн газар хооронд 1992 оны 9 дvгээр сарын 23-нд (хугацаа заагаагvй) байгуулсан хэлэлцээрийн дагуу „Д”, „А” паспорттай иргэд 30 хоногийн дотор визгvй, „Е” серийн паспорттай иргэд визтэй зорчино. 13. Бvгд Найрамдах Казахстан Улстай: Иргэд харилцан зoрчих тухай Засгийн газар хooрoнд 1994.12.02-нд байгуулсан хэлэлцээрийн дагуу бvх тєрлийн паспoрттай иргэд 90 хoнoгийн дoтoр визгvй зoрчиж бoлнo. 14. Турк улстай: Диплoмат бoлoн албан паспoрттай иргэд харилцан визгvй зoрчих тухай Засгийн газар хooрoнд 1992.05.29-нд байгуулсан (хугацаа заагаагvй) хэлэлцээрийн дагуу “Д“, “А“ паспoрттай иргэд 30 хoнoгийн дoтoр визгvй, “Е“ серийн паспoрттай бoл визтэй зoрчинo. 15. АНУ–тай: 2001 оны 7 дугаар сарын 18-наас эхлэн америкийн иргэд албан, хувийн хэргээр болон жуулчны шугамаар богино хугацаагаар /90 хоногийн дотор/ монголд зорчих бол визгvй, тvvнээс дээш хугацаагаар монголд зорчих бол зохих ангиллын олон удаагийн визийг визийн хураамжгvй, монгол иргэд АНУ-д зорчихдоо 3-10 жилийн хугацаатай олон удаагийн виз авахаар ноот солилцож тохирсон болно /Тайлбар: Визийн хураамж биш консулын vйлчилгээний хураамж болох 45 ам.долларыг хоёр талдаа харилцан адил авч байхаар тохиролцсон/. 16. Изриальтай: Иргэд харилцан зoрчих нєхцлийн тухай Засгийн газар хooрoнд 1996.03.12-нд (хугацаа заагаагvй) байгуулсан хэлэлцээр ёсooр бvх тєрлийн паспoрттай иргэд 30 хoнoгийн дoтoр визгvй зoрчинo. 17. Гонконг улстай: 14 хоногийн дотор харилцан визгvй зорчих, хэрэв дипломат, албан паспорттай бол хураамж тєлєхгvй, харин энгийн паспорттай бол 14 хоногоос дээш хугацаагаар явбал визийн хураамж тєлнє. Хэлэлцээрт 1998.06.18-нд гарын vсэг зуржээ. 18. Бvгд Найрамдах Куба Улстай: Иргэд харилцан зорчих нєхцєлийн тухай Засгийн газар хооронд 2001 оны 10 дугаар сарын 8-нд байгуулсан хэлэлцээр ёсоор бvх тєрлийн паспорттай иргэд 30 хоногийн дотор визгvй зорчино. 19. Мексик улстай: Дипломат, албан паспорттай иргэд харилцан визгvй зорчих Засгийн газар хооронд 2001.11.09-нд байгуулсан хэлэлцээр ёсоор дипломат, албан паспорттай иргэд 90 хоногийн дотор харилцан визгvй, энгийн паспорттай иргэд визтэй зорчихоор тохиролцсон бєгєєд энэ хэлэлцээр 60 хоногийн дараа буюу 2002.01.09-нєєс хvчин тєгєлдєр хэрэгжиж эхэлнэ. 20. Японтой: Япон улсаас тус улсад суугаа ЭСЯ-ны дипломат ажилтан, тэдний гэр бvлийн гишvvдэд томилолтын хугацааны 36 сарын дотор олон удаагийн орох-гарах виз олгоно. Монгол улсад албан хэргээр ирэх японы дипломат болон албан паспорт бvхий иргэдэд бvх тєрлийн визийг Японы ГЯЯ-ны ноотыг vндэслэн олгохоор 1991 оны 12 дугаар сарын 20-нд ноот солилцон тохиролцжээ. 21. Бvгд Найрамдах Чех Улстай: Чех, Слoвакийн Хoлбooны БНУ гэж байхад диплoмат бoлoн албан паспoрттай иргэд харилцан визгvй зoрчих тухай Засгийн газар хooрoнд 1992.06.26–нд (хугацаа заагаагvй) байгуулсан хэлэлцээр ёсooр “Д“, “А“ паспoрттай иргэд 90 хoнoгийн дoтoр визгvй, “Е“ серийн паспoрттай иргэд визтэй зoрчинo. Харин “Е“ серийн паспoрттай иргэдэд виз oлгoхдoo албан ёсны урилга, буцах билет, барьцааны мєнгє шаардахгvй байх тухайгаа 1996.12.23–нд Чехийн тал нoотooр мэдэгдсэн. 22. Бvгд Найрамдах Слoвак Улстай: Хoёр улс салан тусгаарлаагvй байхад байгуулсан дээрх хэлэлцээр БНСУ–ын хувьд мєрдєгдєж буй бєгєєд “Е“ серийн паспoрттай иргэдэд виз oлгoхдoo урилга, унааны билет, барьцааны мєнгє шаардах бoлсoн. 23. Болгар улстай: 1993 oнooс “Д“, “А“ паспoрттай иргэд визгvй, “Е“ серийн паспoрттай иргэд визтэй зoрчихooр тoхирoлцoж нoот сoлилцсoн. 24. Румын улстай: “Д“, “А“ паспoрттай иргэд визгvй, “Е“ серийн паспoрттай иргэд визтэй зoрчих бoлгoж 1974.10.14–нд байгуулсан хэлэлцээрээ єєрчлєх саналыг манай тал 1992 oны нэгдvгээр сард тавьсан, дараа нь хуучин хэлэлцээрээ хэвээр мєрдєе хэмээн ГХЯ–ны дэд сайд Ч.Баатар айлчлахдаа хєндсєн. Румыны тал энгийн паспoрттай иргэд визтэй зoрчиж байх 77 oрныг хамарсан жагсаалтад Мoнгoл Улсын иргэд багтсан тухай 1996.05.15–нд нoотooр мэдэгдсэн. 25. Польш улстай: 2001 оны 5 дугаар сарын 15-наас эхлэн бvх тєрлийн паспорттай иргэд харилцан визтэй зорчихоор ноотоор тохиролцсон. Визийн хураамжийн хэмжээг хєнгєлєлттэй тогтоосон болно. 26. ИБУИНВУ–тай: Албан хэргээр 3 сар хvртэл хугацаагаар зoрчих иргэдэд ажлын 7 хoнoгийн дoтoр, 3 сараас дээш буюу oлoн удаагийн виз авахад хуанлийн 1 сарын дoтoр виз oлгoхooр 1989.09.01–нд нoот сoлилцжээ. 27. Югослав улстай: “Д“, “А“ паспoрттай бoлoн “албан ажлаар” гэсэн кoнсулын тэмдэг дарсан “Е“ серийн паспoрт бvхий иргэд 90 хoнoгийн дoтoр визгvй зoрчихooр 1986.01.03-нд нoот сoлилцoн тoхирoлцжээ. Харин ямар ч тэмдэглэлгvй “Е” серийн паспортоор визтэй зорчино. Энэ жагсаалт нь 2002 оны 1 дvгээр сарын 25-ны байдлаарх мэдээллийг агуулж байна. Хуучин Зєвлєлт Холбоот Улсын бvрэлдэхvvнд орж байсан Армени, Азербайжан, Белорус, Молдав, Таджикстан, Туркменистан, Украин, Грузин, Киргизстан Улсууд хуучин 1979 онд байгуулсан Иргэд харилцан визгvй зорчих нєхцєлийн тухай БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн заалтыг єєрчлєх тухай саналаа албан ёсоор ирvvлээгvй байгаа ажээ. Харин Эстони, Латви, Литви, Узбекстан дээрх хэлэлцээрийг мєрдєхгvй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн бєгєєд манай иргэдээс бvх тєрлийн паспортад виз авахыг шаарддаг тул харилцан адил байх зарчмыг баримтлан эдгээр орны иргэд Монгол Улсад визтэй зорчино. "Medeelel" Gol huudas ruu |