|
Анхны терроризмын эсрэг хууль Anti-Terrorism Act нэртэйгээр оклахомын олныг хєнєєсєн дэлбэрэлтийн дараа 1996 онд гарсан байна. 2001 оны 9 сарын 11-ний vйл явдалд харин Patriot Act (PA) хариу болсон билээ. Харин одоо Patriot Act II (PA II) хэмээх 120 хуудас бvхий тєлєвлєгєє батлагдахаа хvлээж байгаа гэнэ. Дээр дурьдсанчлан энэ хууль мєрдєх болон цагаачлалын албадуудад єдийг хvртэл єгч байснаас илvv єргєн хvрээнд эрх мэдэл олгох ажээ. 2001 оны 9 сарын 11-ний дараа терроризмын эсрэг дайны vндсэн зарчмууд олонхийн дэмжлэгийг авч чадсан. Террористуудыг мєрдєн хєєж шийтгэх нь хангалттай биш, vvний дээр тэдний дайралтуудаас сэргийлэх, дайралтуудыг єрсєх шаардлагатай гэдэг дээр олонх санал нийлж байв. Олонх, дотоодод урьд ємнєхєєс илvv том хєдлєх зай холбооны ажилтнуудад єгєх хэрэгтэй гэдэгтэй ч санал нийлж байлаа. Харин дараахан нь, терроризм эсэргvvцэх байгууллагуудын хvч чадлыг чангатгахыг дагалдсан арга барилуудыг тойрсон олонхийн эсэргvvцэл, шvvмжлэл гарч эхэлсэн. Хvчин тєгєлдєр vйлчилж буй хууль болон нэгэнт бэлэн болсон Patriot Act II гаднаас очигсдын эрхийг vлэмж хязгаарлаж байна. Журам заалтууд гадныхныг "preventiv" хорионд хийх боломжтой болгожээ. Баривчлах тушаал гаргадаг прокурор єєрєє дангаараа шийдэн, ямар нэгэн гэмт хэргийн холбогдолтой мэдээ, баримт байхгvй байсан ч хамаагvй, баривчлах шийдвэр гаргаж болох аж. Дэлхийн Худалдааны Тєвийг нурааснаас хойш Нэгдсэн Улсад гадныхныг цуглуулж бєєгнvvлэх нь эрс идэвхжсэн бєгєєд хорионд орсон хvмvvсээс олонд нь ємгєєлєгч єгєлгvй, шvvхийн ємнє ч очуулалгvй сар хоног єнгєрч байна. Ихэнх тохиолдолд яллахад, эсвэл гадагш хєєхєд хангалттай материал цуглуулж эс чадах тул эцэст нь хоригдогсдыг суллан явуулдаг аж. 2001 оноос хойш гадны иргэдийн захиргааны ажилд гарсан єєрчлєлт нь засгийн газар баривчилгаа, хорионы талаар олон нийтэд мэдээлэл єгєхєє улам бага хичээх болсон явдал. Гадныхныг бvртгэх ажил ч эрчимтэй явагдаж буй. Хуульзvйн салбарын жагсаалтан дээрх "сэжигтэй" улсуудын аль нэгнээс Нэгдсэн Улсад нэвтэрсэн эрэгтэй бvрийг байгууллагууд бvртгэн авч байна. Энэ жагсаалтан дээр 25 улс бичигдсэн байх ба тэдний нэгээс бусад нь ислам улсууд. Одоог хvртэл бvртгэгдсэн 32 мянган эрчvvдийн 3 мянгад нь хєєгдєн гарах аюул нvvрлээд байгаа, ихэнх тохиолдолд нь жижиг хэрэг, зєрчлийн улмаас. Бушийн засгийн газар 9 сарын 11-ний явдлаас хойш "эсрэг этгээд" гэж vзээд vvний дагуу тэр этгээдvvдтэй харьцах эрх єєртєє хадгалж байна. Эсрэг этгээдэд тооцогдсон хvнийг "терроризмын эсрэг дайн дуусах хvртэл" хорьж болно. єєрєєр хэлбэл vvрд ч юм уу. Шvvхийн ємнє хэргээ шийдvvлэх хуульчлагдсан эрх эсрэг этгээдэд хамаагvй. Терроризмын эсрэг дайны "дайнд олзлогдсон хvн" ийм эсрэг этгээдэд тооцогдох бєгєєд ялгаа нь тэрбээр олзлогдсон хvний статус хvсэх эрхгvй. Хувь заяаг нь Нэгдсэн Улсын ерєнхийлєгч шийднэ. Террор байгуулалд тооцогдсон бvлгvvдийг дэмжигч хvмvvсийн америк иргэншлийг хураах эрх Patriot Act II засгийн газарт єгєх аж. Шинэ хууль ийм хvмvvсийг байцаалт, хуралгvйгээр шууд шоронд хорих буюу хєєн гаргах боломж ч олгох ажээ. Афганистанд олзлогдсон 650 хvнийг эсрэг этгээдэд тооцон гуантанамо бааз дээр хорисоор байна (саяхны мэдээгээр нэг хэсгийг нь сулласан). Гадны иргэдийг дур мэдэн баривчилж хорьж байгаа нь, єєрєєр хэлбэл Вашингтон єєрийн дотоод хууль журмаа ч, дайны олзлогдогсдын тухай олон улсын гэрээ заалтуудыг ч дагаж мєрдєхгvй байгаа нь олон улсын дургvйцлийг тєрvvлж байна. Америкт харин vvнээс ч илvv шуугиан тарьсан хэрэг гарсан нь хоёр америкийн иргэнийг эсрэг этгээдэд тооцон шvvхийн vйл явцгvйгээр цэргийн флоттын нэгэн онгоцон дээр тусгайлан хорьсон явдал юм. Шинэ хууль элдэв шvvмжvvдийг нэгмєсєн дарахын тулд сэжигтэй америкуудын эрхийг хязгаарлах vйл явц хуулинд нэмж оруулахаар зэхэж буй, ингэснээр єнєє хvртэл хийсэн Бушийн засгийн газрын хууль бус ажиллагаа, арга хэмжээнvvд хуульчлагдах юм. Хэн ч сэжигтэн болж болно МкКартийн vеийн гунигт явдлуудад vндэслэн америкийн хуульзvйн урт хугацааны турш эх авч ирсэн vндсэн зарчим нь гагцхvv гэмт хэрэг хийснийг нь баталж болохуйц хvмvvсийг хуулийн хvч хэрэглэн хэрэгт татаж болно гэж vзэх. Тэгэхээр, зєвхєн аль нэг байгууллыг дэмжигчдийн нэг байсныхаа тєлєє хэн ч хариуцлага хvлээх ёсгvй. Террор байгууллуудын тухайд энэ зарчим мєрдєх аргагvй нь тодорхой болжээ. ХАМАС ч юм уу, эсвэл ИРА гэх мэт хvчирхийллийн байгууллууд хуулийн дагуу ажиллагаа ч явуулдаг, ийн сургууль, эмнэлэг ажиллуулах нь бий, зарим талаар ингэж легал замаар ч гэсэн дэмжигчидтэйгээ холбоо тогтоохын тулд. Иймээс террорын эсрэг хуулиуд, хэрэв засгийн газар терроризмаар ялласан бvлгvvдэд хэн нэгэн физикийн, эд материалын тусламж vзvvлбэл гэмт хэрэг vйлдсэн гэнэ хэмээн шинэ гэмт хэргийн тєрєл оруулж байгаа аж. Тэгэхээр зарим тохиолдолд, єнчин хvvхдvvдийн асрамжинд зориулах нэрийн дор цуглуулсан тусламжинд тухайн байгуулалд мєнгє шилжvvлэх нь гэмт хэрэгт тооцогдох юм. Хэрэв ажиллуулагч нь террор байгууллуудын жагсаалтанд бичигдсэн бvлэг байвал палестин эмнэлгvvдийг санхvvжvvлэх нь ч хориотой. Сэтгэл тvгшээж буй зvйл бол хуулийг чангалсаар байгаа хэрнээ болзошгvй дураар авирлалтыг хаах баталгаанууд орхигдож байгаа явдал. Жишээлбэл, засгийн газар ямар бvлгийг юуны vндсэн дээр террористуудын жагсаалтанд тавьж байгаа талаар яагаад Конгресс ч, шvvх засаглал ч vг саналаа хэлж болохгvй байгаа юм хэмээн либерал ардчиллыг хамгаалагчид асууж байна. Yгvйлэгдэж буй тэнцвэржvvлэгч хvчнvvд Бушийн засгийн газар зєвхєн онцгой тохиолдолд л хуулиар олгогдсон эрх мэдлийг хэрэгжvvлнэ гэж мэдээж хэлж байгаа. Бодит байдал дээр ч яг ингэнэ гэсэн баталгаа харин эрх баригчдын ам єчгєєс єєр vнэндээ байхгvй. Бушийн засгийн газрын явж буй зам ардчиллын баталгаануудаар зохицуулагдсан тэр нарийн нямбай тогтолцоог эвдэж эхлээд байна. Хууль чангатгаснаар явагдах арга хэмжээнvvд, vйл ажлуудыг практик дээр хууль тогтоогч ч, хууль сахиулах засаглал ч хянаж чадахгvй. Бушийн захиргаа Patriot Act-ын vр дvн, туршлагын талаар Конгресст тайлагнахыг удаа дараа vгvйсгэсээр ирсэн, мєн боловсорч байгаа Patriot Act II-ын тухайд ч хууль тогтоогчидтой зєвлєлдєх хэрэггvй гэж байгаа бололтой. Ашкрофтын хамгийн сvvлийн ялалтын илтгэлээс чангаруулалтын vр дvнд терроризм дарагдаж байгаа аж, гэтэл байдлыг єєрєєр харагчид олон бий. Шинэ арга хэмжээнvvд Нэгдсэн Улсад сая сая хvний эрхийг зєрчиж байна. Энэ улсад 18 сая "гадаад" албан ёсны зєвшєєрєлтэйгээр оршин сууж буй. Хууль бусаар байгаа хvмvvсийн тоог 7 сая орчим гэдэг. Тэгээд дээр нь 10 сая гаруй гадаадад тєрсєн америкийн иргэд байгаа. Ал-Каида бvлэглэлийг дарахын тулд америкийн 1 сая 600 мянган муслим нийгмийг хамтран ажиллахад бэлэн байхыг нь баталгаажуулах нь онцгой чухал баймаар. Гэтэл vvний оронд тэдний дунд vндэслэлгvй биш сандрал, vймээн ноёрхож байна. Болзошгvй шахан гаргалтын сургаар саявтар пакистан гаралтай гэр бvлvvд хэдэн зуугаараа Канадад орогнол хvсээд байгаа аж. Бvх хvн хvртэх учиртай эрх чєлєєнvvдийг хязгаарлаж буй нь террористуудын хувьд ялалт биш гэж vv.
Бэлтгэсэн А.Булгантамир
Эх сурвалж: The Economist "Мэдээлэл" булан руу Гол хуудас руу |