|
ЕВРО БА ДОЛЛАРЫН ХАРЬЦАА
еврогийн 4,5 жилийн тvvх
1999 оны 1 дvгээр сараас Европын Холбооны 11 улсад, 2001 оноос Грек улсад еврог
дансны гvйлгээний мєнгє хэлбэрээр хэрэглэж эхэлжээ. Харин 2002 оны 1 дvгээр
сараас эхлэн евро бэлэн мєнгє хэлбэрээр гарч ирлээ. Еврог хэрэглэснээр хvрч
болох олон чухал ашигтай, сайн талуудыг тєсєєлж тєлєвлєж байсан бєгєєд тухайлбал
1999 оноос хойш евро хэрэглэдэг бvсийн эдийн засгийн хєгжил америкийнхийг давж
гарах ёстой байлаа. Энэ vед тавигдаж байсан гол асуудлууд: евро єєрийн хамгийн
том єрсєлдєгч болох америк доллартай аль хэр сайн єрсєлдєж чадах, нэгдмэл дотоод
зах зээлийг ингэж улам нэгтгэснээр европ тивийн эдийн засгийн хєгжил, єрсєлдєх
чадварыг хэр нэмэгдvvлэх зэрэг байв.
Еврог гаргаж ирснээр vнэндээ хэмжээ дамжаа болон гол макро эдийн засгийн vзvvлэлтvvдээрээ
Америктай жишиж болохуйц валютын нэгдмэл бvс бий болгоцгоосон байна. GDP-гийн
тухайд (абсолют єртєгєєр, нэг хvнд ногдох хувиар, мєн дэлхийн хэмжээний GDP-д
эзлэх хувиар авч vзвэл) АНУ тэр veд ч, одоо ч давуу байдалтай. Харин зах зээлийн
хэмжээ, дэлхийн экспортод эзлэх хувиараа евро бvс илvvтэй байв. Эдгээр vзvvлэлтvvдийг
доорх хvснэгтээс харж болно.
| АНУ болон евро бvсийн
зарим vзvvлэлтvvд, 1998 онд |
АНУ |
Европын Валютын Холбоо |
| Хvн ам (сая) |
270 |
292 |
| GDP (миллиард евро) |
7592 |
5773 |
| Дэлхийн GDP-д эзлэх хувь (бараа, vйлчилгээний vнэ) |
29,3 |
22,2 |
| Дэлхийн GDP-д эзлэх хувь (худалдан авах чадвар) |
20,8 |
15,5 |
| Дэлхийн экспортод эзлэх хувь |
16,3 |
20,1 |
Ханш унах болсон шалтгаанууд
1999 оны 1 дvгээр сарын 1-ний єдєр, евро дансны мєнгє хэлбэрээр анх гарч ирэх
vед валютын зах зээлvvд дээр 1 евронд 1,1685 ам. доллар єгцгєєж байв. Дараагийн
нэг хоёр хоногт евро хvчтэй болж ирсэн ба доллартай харьцуулсан ханш нь 1,18
болжээ. Тvvнээс хойш хааяа хааяа бага сага єєдєлж байсныг эс тооцвол еврогийн
ханш тасралтгvй буурч иржээ. 1999 оны 3 сарын эхний долоо хоногт 1,08-1,09-ын
хооронд хэлбэлзэж, 5 сард 1,04 хvртэл уруудсан бєгєєд 2000 оны 3 сарын vед 1
евроны тєлєє ердєє 94 сент тєлцгєєж байлаа. Еврогийн ханш хамгийн доод цэгтээ
2000 оны 10 сарын 26-нд хvрч, энэ vед шинэ мєнгєний ханш 0,8252 доллар болж
унажээ. Зєвхєн америк доллартай харьцуулсан ханш л ингэж буурсан бус, мєн гадаад
худалдааны гол партнерvvдийн валютуудтай (тухайлбал англи фунт, япон иен) харьцсан
ханш нь ч иймэрхvv хэмжээний хvнд уналтанд орсон байв.
Энэ 30%-ийн ханшны уналт юунаас болов гэдэг асуултанд олон янзын хариулт єгч
болно. Нэг шалтгаан нь Европын Холбоо болон Европын Валютын Холбоонд муу нєлєєтэй
улс тєрийн vйл явдлуудын цєм байж болох юм, жишээлбэл Европын Хороог тойрсон
коррупцийн хэрэг, Европын Тєв Банкны тусгаар байдлын талаарх маргаан гэх мэт.
Гэвч эдгээр явдлууд мєнгєний ханш бага сага, тэгээд богино хугацааны турш хэлбэлзэхэд
л нєлєєлсєн аж. Харин евро бvсийн эдийн засгийн проблемууд ханшны уналтанд илvv
vvрэг гvйцэтгэжээ: энэ бvсийн орнуудын эдийн засгийн ялгаанууд, долларын ханшны
тухайд америкийн ба европын эдийн засаг, тэдний єрсєлдєх чадварын ялгаа мєнгєний
ханшинд гол нєлєєлєгч хvчин зvйлvvд байв.
Ерээд оны vес америкийн эдийн засаг баруун европын хамгийн єндєр хєгжилтэй орнуудынхаас
єрсєлдєх чадвараараа маргаангvй давуу байжээ, vvнийг GDP-гийн єсєлт, vйлдвэрлэлийн
болон ажилгvйдлийн тоо баримтууд, мєн тєрийн гvйцэтгэх роль (тухайлбал нийгмийн
халамж, сайн сайхны тєлєєх зардлуудын тухайд) АНУ-д хамаагvй бага байсан зэргээс
харж болно. Энэ бvхний зэрэгцээ америкийн ажиллах хvчний зах зээл европынхтай
харьцуулахад маш уян хатан агаад далайн чанад дахь энэ гvрэн дэвшилтэт технологийн
салбарт хєрєнгє оруулалтаараа ч хавьгvй хурдан байлаа.
Єєр нэг анхаарууштай зvйл бол 1999 оны 1 сарын 1-нээс евро бvсэд 3 хувийн банкны
хvv vйлчилж эхэлсэн байхад Нэгдсэн Улсуудад 1999-2001 оны хооронд vvнтэй харьцуулахад
хамаагvй ашигтай банкны хvv тогтоож байв. Yvний улмаас 1999, 2000 онд 290 миллиард
еврогийн єртєг бvхий хєрєнгє vнэт цаас юмуу идэвхтэй хєрєнгє оруулалт хэлбэрээр
евро бvсээс урсан гарсан ажээ.
Дээрх бvгдээс гадна еврогийн ханш унах болсон єєр шалтгаанууд бас байгаа. Єєр
єєр арга барилаар (худалдан авах чадварыг харгалзаж vзэх, тусгай ханшны прогноз
боловсруулах) хийсэн олон судалгаагаар 2000 онд еврог анх гаргаж ирэхдээ доллартай
харьцуулан дэндvv єндєр vнэлжээ гэсэн дvгнэлт хийцгээсэн байна. Еврогийн эцэг
болох экюгийн ханшийг шинжлэхэд ерээд онд ханшийг нь бууруулан vнэлснээс хойш
1997, 1998 онд валютын сан vнэмлэхvйцээр нэмэгдэж байжээ.
Еврогийн ханш буурсан нь эхний жил хагасын хугацаанд єнгєц харахад экспорт дэмжих
нєлєєтэй тул евро бvсийн эдийн засагт нааштай мэт санагдаж болохоор байв. Бодит
байдал дээр харин vvнийг эдийн засгийн багахаан хvрээнийхэн л ашиглаж чадсан,
учир нь евро бvсийн орнуудын экспортын сайндаа л 30 хувь нь Европын Холбооноос
гадуурх зах зээлvvд рvv чиглэдэг бєгєєд vvний ихэнх хэсэг нь Европ тивдээ л
ийш тийшээ зєєгддєг. Харин импортын vнэ нэмэгдсэн тул ханшны єєрчлєлт импорт
ихээр шаарддаг аж ахуй эрхлэгчдэд, мєн хэрэглэгчдэд тун ч хохиролтой байлаа.
Yvний нэг сайн жишээ бол газрын тосны vнэ єєрчлєгдсєн явдал. 1999 онд хурдацтай
єссєн газрын тосны vнэ - газрын тосны худалдааг vндсэндээ доллараар хийдэг тул
- ханш муутай еврогоос болж евро бvсийн орнуудын инфляцийн тvвшинг улам єргєжээ.
Еврогийн чадал суларч хvмvvсийн сэтгэлзvйд ч нєлєєлсєн, нэг талаас евро бvсийн
орнуудад (тухайлбал Германд), нєгєє талаас евро бvсэд хараахан нэгдээгvй Дани,
Нэгдсэн Вант улс, Шведэд евро эсэргvvцэгчдийн лагерийг улам хvчирхэгжvvлсэн
байна.
Еврогийн ханшийг хамгаалах нь Европын Тєв Банкны нэгдvгээрт тавигдах ажлуудад
хэдийгээр ордоггvй боловч тухайн vеийн ханшны тvвшин Банкны хувьд ч тэсвэрлэшгvй
гэж vзсэн тул 2000 оны 11 сард интервенци цувралууд хийжээ. Интервенциуд ханшны
єєрчлєлт нааштай эргэхэд тєдий л амжилттай нєлєєлсєнгvй, тэдгээрийн vр дvн болж
гагцхvv минимум ханш-єсєлт л мэдрэгдсэн байна.
Хvчирхэгжиж буй валют
Евро хvчирхэгжих эхний шинж тэмдэгvvд vнэндээ 2000 оны 12 дугаар сараас харагдаж
эхэлжээ. 2001 оны 1 сард ханш 0,95 доллар болж єсч, дараа нь 7 сар хvртэл дахиад
л буурчээ. Yvнд Европын Холбоонд зvvн европын орнуудыг нэгтгэх боломж олгосон
Ниццагийн Гэрээг vл зєвшєєрсєн ирландын хvн амын санал асуулга болон vvнээс
vvдэлтэй “интеграцийн тодорхойгvй байдал“ зарим талаар нєлєєлсєн гэдэг. 2001
оны 7 сараас багавтар хэлбэлзэл бvхий тогтмол єсєлтийн график еврогийн ханшийг
дvрслэх болсон бєгєєд дээд цэгтээ 2003 оны хавар хvрч 5 сарын 27-нд 1,1901 доллар
болж єсчээ. Тvvнээс хойш аажим, гэхдээ тасралтгvй бууралт ажиглагдах болов.
2003 оны намар 10, 12 сард хаврын дээд амжилтаа олон удаа эвдэж 1,20-1,22 доллар
хvрч байлаа.
Еврогийн тасралтгvй єсєлтийн шалтгаан харамсалтай нь евро бvсийн эдийн засгийн
сайжралт, єрсєлдєх чадварын нэмэгдэлт байсангvй, харин АНУ-д дэлхийн хамт олон
итгэл алдарснаас, мєн долларын ханш унаснаас болжээ. Гэхдээ шалтгаануудыг ялимгvй
дэлгэрvvлж vзэцгээе.
1. Аль 2000 оны намар гэхэд л америкийн эдийн засгийн єсєлт ихэд доогуур байв.
2001 он Европын Холбоо болон евро бvсийн хувьд эдийн засгийн тvvхийн онцгой
жил болсон бєгєєд энэ vед бvсийн орнуудын нийт GDP єсєлт 1,2 хувиар америкийнхаас
давж гарсан байв (АНУ 0,3 хувь байхад эдийн засгийн жилийн єсєлт евро бvсэд
1,5 хувь байжээ).
2. 2001 оны 9 сарын 11-ний террор дайралт аз туршилтанд нєлєєлєх ноцтой хvчин
зvйл болж америкийн зах зээл дээр гарч иржээ. Зєвхєн хєрєнгє оруулалтын аз туршилт
єсєєд зогссонгvй, тєрийн зардлууд ч (юуны ємнє судалгаа-хєгжлийн салбарт, vvний
барагцаагаар 50 хувийг эзэлсэн цэргийн судалгаа-хєгжлийн зардлууд) vлэмж ихээр
нэмэгдэж, мєн байгууллага, газруудын хамгаалалтын зардал ч машид єссєн байна.
Энэ бvгд дээр нэрмээс болж 2002 оны эхний хагас жилд Америкт жуулчлагчдын тоо
17 хувиар буурчээ.
3. Бизнесийн цуврал будлианууд (жишээ нь Энроны хэрэг) америкийн том аж ахуйн
нэгжvvдэд, тэднээр дамжин нийт америкийн эдийн засагт итгэх бизнесийн итгэлийг
ганхуулж, эдийн засаг ба улс тєрийн холбоо хэлхээний мєн шинжийг нийтэд анхааруулжээ.
4. Афганистаны, дараа нь иракын дайнтай холбоотой улс тєрийн ба аюулгvй байдлын
аз туршилт нэмэгдсэн, дайны болон энхийг сахиулах зардлууд єссєн.
5. Єрсєлдєх чадварын ялгаанд єєрчлєлт ороогvй боловч европын банкны хvvгийн
тасралтгvй бууралтын нєлєєгєєр америкийн хvvгийн давуу байдал 2003 оны зун ердєє
1 хувь болгож багасжээ. Юуны ємнє хєрєнгє оруулалт, эдийн засгийн хєгжлийг дэмжих
зорилготой чиглэл болгогч банкны хvv олон арван жилийн турш vзэгдээгvй хэмжээнд
доошилсон байв. Банкны хvv2003 оны 7 сард АНУ-д 1 хувь, евро бvсэд 2 хувь хvртэл
унажээ.
6. 2002 оны 1 дvгээр сарын 1-нээс евро бэлэн мєнгє хэлбэрээр гарч ирлээ. Еврог
бэлэн мєнгє болгон гvйлгээнд оруулсан нь ч, хоёр сарын турш vргэлжилсэн мєнгє
солих ажил ч цєм амжилттай явагджээ. Хvн ам шинэ мєнгийг баяртай хvлээн авсан
бєгєєд хоёр долоо хоногийн дараа л гэхэд бэлэн мєнгєєр хийсэн тєлбєрvvдийн 90
хувь нь еврогоор хийгджээ (харин хожим нь олон хvн юмны vнэ нэмэгдсэн тухай
гомдоллож байсан).
Ханшийг хадгалах боломжтой юу
Хэдий хvртэл, мєн ямар хэмжээнд одоогийн ханшийг барих боломжтой вэ. Анх гvйлгээнд
оруулж байсан ханшны орчим тогтворжно гэж болох уу. Харамсалтай нь макро vзvvлэлтvvд
vvнийг баталсан хариу єгєхгvй байна.
2002 онд дахиад л америкийн эдийн засаг илvv хурдан єсчээ, GDP 2,4 хувиар нэмэгдсэн
байхад евро бvсэд энэ тоо 0,8 хувь байв. Гамбургийн дэлхийн эдийн засгийн судалгааны
хvрээлэн, HWWA-ын 2003 оны урьдчилсан мэдээгээр 2003 ба 2004 онд шийдвэрлэхvйц
єєрчлєлт гарахгvй, 2,4-єєс 3,5 хувийн америкийн эдийн засгийн єсєлттэй харьцуулахад
евро бvсийн 12 орон 0,9-єєс 2,3 хувийн vзvvлэлт харуулж чадах ажээ.
Энэ бvхний хажуугаар ажилгvйдлийн хэмжээ эсрэг тэсрэг хандлагатай байна. Шинжээчид
АНУ-д бууралт (2004 онд 5,6 хув болж багасна), харин евро бvсийн орнуудад 8,9
хувь хvрэх тасралтгvй єсєлт зєгнєж байгаа гэнэ. Евро бvсэд vйлдвэрлэл, цалин
хєлсний тухайд ч єрсєлдєх чадварыг нь сайжруулж чадах шийдвэртэй єєрчлєлт гарахгvй
ажээ.
Цаашлаад евро бvсэд итгэх итгэлийг гишvvн орнуудынх нь улсын тєсвийн асуудлууд
алдагдуулж магадгvй. Конвергенци хэмжvvр болон тогтвортой байдал ба хєгжлийн
гэрээнд заасан GDP-гийн 3 хувиас хэтрэх ёсгvй тєсвийн алдагдлын хязгаарыг єнєє
хvртэл олон орон нэгэнт давчихсан байгаа. HWWA-ын урьдчилсан мэдээллээр 2003
онд евро бvсийн 12 орноос зургаа нь л улсын тєсвийн тэнцвэртэй байдалд ойртох
бєгєєд vлдсэн орнуудаас Холбооны хамгийн том эдийн засаг бvхий Герман, Франц
улсуудад тєсвийн алдагдал GDP-гийн 3 хувиас илvv гарах тєлєвтэй байна.
Нэгдэлт хэрхэн нєлєєлєх тухай
Евро олон улсын зах зээлд гарч ирснээсээ хойш 4 бvтэн, хагас жилийн хугацаанд
америк долларын дэлхийд тэргvvлэх байранд халдаж чадсангvй. Валютын нєєцийн
68 хувийг доллараар хадгалсаар хэвээр байгаа бєгєєд энэ нєєцийн 13 хувийг евро
эзэлж байна. Харин єєдрєг ирээдvй зєгнєж бондуудын 40 хувь єнєєдєр еврогоор
хийгдэх болсон ба хэдийгээр ихэнх нь жижиг орнууд боловч 50 улс еврог єєрийн
орны мєнгєний ханшны системийн суурь валютаар сонгожээ.
Холбооны мєнгєний бодлогод оролцдоггvй Холбооны гишvvн гурван улс - Дани, Нэгдсэн
Вант улс, Швед - хожим евро бvсэд нэгдэх vед, мєн 2004 оны 5 сарын 1-нээс Холбоонд
зvvн европын орнууд шинээр элсэх vед еврогийн ханш хэрхэн єєрчлєгдєж мэдэх нь
сонирхолтой юм. Дээрх гурван улсаас Нэгдсэн Вант улс онцгой анхаарал татаж байгаа,
Лондоны мєнгє санхvvгийн тєвийн гvйцэтгэх роль, англи фунтны уламжлал, нэр хvнд,
олон улсын байр суурь зэргээс болоод.
Харин Холбоонд шинээр элсэх орнууд конвергенци хэмжvvрvvдийг (жишээ нь тєсвийн
алдагдал дотоодын нийт бvтээгдэхvvний 3 хувиас хэтрэхгvй байх) биелvvлснийхээ
дараа хамгийн эртдээ гэхэд 2007 онд евро бvсийн гишvvн болж болно.
2003-12-09.
Ашигласан материал: Die internationale Rolle des Euro-EZB
Aug, 1999
Company management Nov, 2003
"Мэдээлэл" хуудас руу
Гол хуудас руу
|