|
БНУУ-ын ерєнхийлєгчийн сонгуулийн талаар
2005 оны 6 дугаар сарын 6, 7-ны єдрvvдэд БНУУ-ын ерєнхийлєгчийн сонгууль явагдаж єнгєрлєє. БНУУ-ын
Yндсэн Хуульд
зааснаар тус
улсын ерєнхийлєгчийг
парламент сонгодог.
Парламентын
50 гишvvн хэн нэгнийг
ерєнхийлєгчид
нэр дэвшvvлэх
боломжтой бєгєєд
харин эдvгээ
хvртэл ерєнхийлєгчид
нэр дэвшvvлэх
vйл парламентэд
суудалтай намууд
болон намуудын
эвслvvдийн харилцан
зохицолдооны
vр байж иржээ.
Ерєнхийлєгчид
нэр дэвшсэн
хvмvvсээс парламентын
бvх гишvvдийн гуравны
хоёрын саналыг авсан
нь ерєнхийлєгчєєр
сонгогдоно.
Xэрэв эхний
шатны санал
хураалтаар
хэн ч гуравны
хоёрын санал
аваагvй бол
хоёр дахь шатны
санал хураалт
явагдана. Энэ
шатны санал
хураалтаар
ерєнхийлєгчид
сонгогдохын
тулд мєн л гуравны
хоёрын санал
авах шаардлагатай.
Нэр дэвшигчдийн
хэн нь ч ийм
тооны санал
аваагvй тохиолдолд гурав
дахь шатны санал
хураалт явагдах
бєгєєд энэ удаа
жирийн олонхийн
санал авсан
нь ерєнхийлєгчєєр
тодорно. 1990, 1995 онд Гєнц Арпадыг, 2000 онд Мадл Ференцийг ерєнхийлєгчєєр сонгох vед тэдэнтэй єрсєлдєх єєр хvн байгаагvй, парламентэд суудалтай намуудын хувьд ч нэр дэвшигчийн тухайд санал зєрєлдєєн байсангvй. Энэ
удаагийн, улс
тєрийн тогтолцооны
єєрчлєлтєєс
хойших 3 дахь
ерєнхийлєгчийг
сонгох парламентын
сонгууль урьд ємнєхєєс
нэлээд єєр,
шуугиан маргаантай болж єнгєрлєє.
Парламентэд
олонхийн суудалтай
Унгарын Социалист
Нам ерєнхийлєгчид
парламентын
дарга Сили Каталиныг
(Szili Katalin) нэр дэвшvvлсэн.
Парламентэд
Социалист намтай
эвсэл байгуулсан
Чєлєєт Демократуудын
Холбоо (Унгарын
Либерал Нам)
харин Сили
Каталиныг ерєнхийлєгчид
нэр дэвшvvлэхийг
эхнээсээ эсэргvvцэж
байв. Гол шалтгаан
нь аль нэг намын улс
тєрч хvн ерєнхийлєгч
болох нь зvйтэй
хэрэг биш гэж
vзэж байлаа.
Дашрамд тэмдэглэхэд,
ерєнхийлєгч
улс тєрийн аливаа
хvчинд хамааралгvй,
харъяалалгvй
хvн байх ёстой
гэдэг чиг хандлага
Унгарын улс
тєрийн хvчнийнхэнд
ч, хvн амын дунд
ч нэгэнт тєлєвшсєн
зvйл, энэ тал
дээрх байр сууриа
дээрх Чєлєєт
Демократуудын
Холбоо бvр 2003 онд
албан ёсоор
мэдэгдэж байсан
нь бий. Шуюум
Ласлу нь 1990 онд
Yндсэн Хуулийн
Шvvхийн анхны
ерєнхийлєгчєєр
сонгогдож 9
жил ажилласан
байна. Унгарын
Yндсэн Хуулийн
Шvvх нь єргєн
эрх мэдэлтэй,
маш актив vйл
ажиллагаатай,
улс тєрєєс бvрэн
хараат бус,
єндєр нэр хvндтэй,
мэргэжил мэдлэгээрээ
хууль эрхзvйн
салбарт тэргvvлэх
шилдэг хvмvvсээс
бvрдсэн байгууллага
байдаг. Ерээд
оны vед ардчилал,
vндсэн хуулийн
засаглалын
тулга суурийг
тавих, бэхжvvлэх
том ажилд Yндсэн
Хуулийн Шvvхийн
гvйцэтгэсэн
vvрэг асар их
юм. Унгарын
парламентэд
Социалист Нам
178, Чєлєєт Демократуудын
Холбоо 20, сєрєг
хvчнийнхэн болох
Залуу Демократуудын
Холбоо 169, Унгарын
Демократ Форум
8 суудалтай.
Намын харъяалалгvй
чєлєєт гишvvд
11 бий. Ерєнхийлєгчийн
сонгуулийн
ємнє социалистууд
сєрєг хvчнийнхний
зарим гишvvдэд
саналыг нь худалдаж
авахаар мєнгє
амласан тухай
яриа гарч, Залуу
Демократуудын
удирдлага энэ
тухай албан
ёсоор мэдэгдэж
ч байлаа. 7-ны
єдєр хоёр дахь
шатны санал
хураалт болоход
чєлєєт 11 гишvvд
єєрсдийнх нь
эсрэг чиглэсэн
ємнєх єдрийн
ил далд хардлагыг
нэгмєсєн цайруулах
vvднээс Шуюум
Ласлугийн нэрийг
сонгосон санал
хураалтын цааснуудаа
сурвалжлагчдын
камеруудын
ємнє бахдалтайгаар
барьж vзvvлцгээлээ.
Залуу демократууд
намынхаа шийдвэр,
даалгаврыг
vнэнчээр биелvvлж
байгаагийн
баталгаа болгож
санал єгсєн
цаасны зургийг
гар утсаараа
авч бусаддаа
message болгон илгээх
юмуу гарч ирээд
vзvvлж байв. Социалистуудад
энэ бvхэн мэдээж
таалагдсангvй.
Санал хураалт
нууц байх ёстой
гэсэн Yндсэн
хуулийн заалт
зєрчигдлєє
гэж гомдоллоцгоов.
Нууц санал хураалтын
дvрэм журам
зєрчигдєж, сонгуулийн
явц бvхэлдээ
зогсож мэдэхээр
болсон боловч
парламентын
сонгуулийн
хороо нэг цаг
хэртэй зєвлєлдсєний
дvнд санал хураалт
Yндсэн хуулийн
ямар ч заалтыг
зєрчєєгvй гэж
шийджээ. Орой
нь зурагтаар
vндсэн хууль
судлаач нэгэн
эрхэм энэ талаар
олон нийтэд
тайлбар єгєв.
Тvvний хэлснээр
нууц санал хураалт
гэдэг нь санал
єгч байгаа хvний
хvсэл шийдлийг
л хамгаалахад
зориулагдсан
арга. Хэрэв
санал єгєгч
єєрєє шийдвэл
яаж шийдсэнээ
бусдад мэдэгдэх
эрхтэй. Нууцаар
санал єгсєн
хvнээс дараа
нь хvмvvс юу гэж
саналаа єгснийг
нь асууж болно.
Санал єгєгч
энэ асуултанд
заавал хариулах
vvрэггvй, гэхдээ
хэрэв єєрєє
тэр нь дээр
гэж vзвэл хэний
тєлєє саналаа
єгснєє чєлєєтэй
хэлж болно.
Ингэж хэлснийхээ
тєлєє ямар ч
хариуцлага
буюу буруу хvлээх
учиргvй гэж ярилаа. Ерєнхийлєгчийн
тангараг єргєх
болон бусад
ёслолын дараа
индэрт гарч
хэлсэн vгэндээ
Шуюум Ласлу
єєрийг нь санал
болгосон тєрийн
бус байгууллага,
жирийн иргэдэд
юуны ємнє талархсанаа
илэрхийлээд
тэдний vгийг сонсож нэрийг
нь ерєнхийлєгчид
албан ёсоор
дэвшvvлсэн улс
тєрийн намуудад
мєн баярласнаа
дуулгав. Хамгийн гол
нь тvvний бие
даасан, улс
тєрийн хvчнvvдээс
тусгаар байдлыг
сонгуулийн
бvх явцад намууд
хєндєлгvй, хvндэтгэж
ирсэнд их талархаж
байна гэлээ.
Энд, нэг талаас нэрийг
нь дэвшvvлсэн
сєрєг хvчнийхэн
тvvнийг єєрийн
нам, хvчний байр
суурийг илэрхийлэгч,
тєлєєлєгч гэж
vзээгvй, тvvний гол давуу
талд мэдлэг,
чадвар, туршлага, улс
тєрийн тусгаар
байдлыг нь тооцож
байсан, нєгєє
талаас парламентын
олонх болох социалистууд ч тvvнийг
сєрєг хvчний
тєлєєлєгч, тэдний
байр, vзлийг
илэрхийлэгч
гэж хандаж байгаагvй
тухай ярьж байгаа
буй за. Сонгуулийн
vед намууд элдэв
янзаар тактик
хэрэглэж, бие
биенээ хардаж
сэрдэх, дайрч
давшлах явдал
элбэг гарч байлаа,
тэр болгонд
Шуюум Ласлу
єєрийн нэр хvнд,
эрх ашгийг бодон,
эсвэл сэтгэлийн
хєдлєлд автан
аль нэг улс
тєрийн хvчний
авир, аргын
талаар санал
бодлоо хэлэх
шаардлага бишгvй
л тохиож байв.
Гэвч тэрбээр улс
тєрийн хvчнvvдээс
хараат бус байдлаа бат сахиж,
аль нэг тал
руу хэлтийсэн,
vнэлж дvгнэсэн
мэдэгдэл яриа
огт гаргалгvй
эцсийн дvн хvртэл
тайван, хvлээцтэй,
саармаг байж
чадав. Ямархуу
ерєнхийлєгч
байх талаар
тvvнээс асуухад
“пассив, чанга,
бага ярьдаг
ерєнхийлєгч
байна” гэж хариулжээ.
Пассив гэдэг
нь бодвол Yндсэн
Хуулиар ерєнхийлєгчид
єгєгдсєн эрх
мэдлийн хэмжээ
хязгаарын хvрээнд
ажиллана гэсэн
утгатай байх,
чанга гэдэг
нь Yндсэн хуулийн
засаглал, ардчиллын
батлан хамгаалалтын
тулд Yндсэн
Хуультай зєрчилдєх
хууль, тогтоомжуудын
зvйл заалт бvрийг
чанга, хатуу
шалгаж шvvнэ
гэсэн vг байх.
Урд ємнє нь
єгч байсан ярилцлага,
тvvний арга барил,
ажлын туршлагын
тухай судлаач,
ажиглаачдын
vнэлэлт дvгнэлтээс
ийм дагавар
гаргаж болох
юм. Харин яагаад
бага ярьдаг
гэж? Яагаад
гэвэл, нэгэн
телевизийн
ярилцлагад
єєрийнх нь єгvvлснээр,
ерєнхийлєгчийн
vгэнд асар их
жин бий, тийм
болохоор ерєнхийлєгч
єєрийн vгний
жин, vр дагаварыг
нь ухаарч дуугарах
шаардлагатай
vед хэрэгтэй
vг хэлдэг байх
ёстой. Бэлтгэсэн:
Р.Батхvv Мэдээлэл булан руу Гол хуудас руу |