Юу яаж хэрхэн?
Мэргэжлийн ном зохиол унших
  Агуулга
 Nuur Huudas
 Taniltsuulga
 Dictionary
 Mongolduu
 Asuult Sambar
 Фото Сурвалжлага
 Asuult.NET Live TV!
 УБ-д Бэлэг Хүргэх!
 Утасны Карт!
 Links
 Cooperate
 Category
 Computer
 Internet
 Technology
 Human Life
 Literature
  ..
 Yйчилгээ
 Утасны Кард
 Бэлэг Хvргvvлэх
 Вэб Хостинг
  ..

Сурталчилгаа

Мэргэжлийн ном зохиол унших

Бархаагийн Ундармаа
Нагасаки, Japan.
30. 5. 2003

Олон олон хvмvvстэй нvvр тулан явахдаа цєєн бус хvмvvс нэлээд хэцvv нэр томъёо бvхий шинжлэх ухаан, философи, шашин шvтлэг,эдийн засаг, улс тєр гэх мэт мэргэжлийн ном зохиолуудийг тэвдvvхэн шагайн харсан болоод єнгєрч буйтай таарч явлаа. Тэгээд тусийг бодоод дараахи зvйлийг сийрvvлэн бичив.

Мэргэжлийн ном зохиолийг халит мулит харсан болоод єнгєрєх нь ном зохиолоос олж авах мэдлэгийн охийг хатаах муу vр дагавартайн дээр цаашид зохиолчийн хэлэх гэсэн санаанаас гэгээрлийг тунгаан ойлгох, сэтгэн бодох чадварийг ахиулахгvй хэрнээ бидний уураг тархинд хэрэггvй зай эзлэн хадгалагдах байдалд хургэдэг ажээ. Угтаа бол ямар ч номыг хэрвээ та зєв ойртож дєхєх юм бол ямар ч уншигчид ойлгогдохоор бичигдсэн байдаг. Чухам яаж зєв ойртож дєхєх вэ? гэдэгт л хэргийн учир оршдог аж. Тиймд асуултийн хариулт бол унших гэгч vйлдэлийг хэрхэн зєв хийснээс ихээхэн хамаарах нь байна.

Эхлээд номоо єнгєцхєн гvйлгэн уншина. (ихэнхи маань энэ vе шатийг маш сайн хийдэг гэдэгтэй маргамгvй байна). Тэгээд дараа нь номоо єєрийн болгон эзэмших, энэ нь vндсэн 2 хэлбэрээр явагдана. Нэг нь та тvvнийг худалдан авч гартаа оруулна. Шvvгээндээ ч юм уу, ширээн дээрээ ч юмуу тавина. Нєгєєх нь та тvvний дотор орж зохиогчийн vзэл бодолтой тулалдах хэрэгтэй болно. Эхлээд та зохиогчийн хэлж буй санааг бvрэн дvvрэн ойлгосон хэсгээ нягтлан хар. Тvvний дараа ойлгомжгvй болон эргэлзээ тєрvvлсэн, хэцvv хэсгvvдийг бас дахин тунгааж
хар. Yvнд сvvлчийн (параграф) догол мєрvvд, тайлбар vзvvлэлтvvд, баримт баталгаа, иш татсан зохиолууд танд унэхээр их тус болно. Мэдээж тэр бvгдийг ухах нь цаг зав зарцуулах ч гэсэн vгvй дээ 50% ийг нь харсан байхад та энэхvv номын бие хэсгийг ойлгоод л ирнэ.

Ном унших аргийн єнгєц унших хувилбар нь гуйлгэн харах техник юм.

Энэ vед та хэзээ ч суралцах болон єєрийгєє бvрэн зориулж чадахгvй ч энэ бол их хэмжээний олон зуйлсийг уншиж єгєх vр єгєєжтэй чухал арга зам юм. Гvйлгэн харах явцдаа хаана нь сонирхол тацан асуудал, хаана нь анхаарлаа хандуулах, хаана нь энэ номын зангилаа байгааг тvвэггvй мэдэж болно.

Дараахи сайн аргуудийг дурдвал:

1. Хамгийн эхлээд гарчиг оршил хэсгийг сайн хараад тухайлан дурдсан дэд гарчиг болон бусад vзvvлэлт, жишээ,цар хvрээ, зорилго зохиолчийн vзэл бодолд анхаарлаа хандуулах

2. Тухайн номноос юуг сурах гэж буйгаа тєсєєлєн бvр уншиж аялахаасаа ємнє
дvрслэл тойм зураг гаргасан ч болно.

3. Зохиогчийн иш татсан хэлбэр болон сэдвийн хэлхээсийг сайн анзаарч шалгах.

Таны сонирхсон нэр томъёо таарахад тvvнийг анхааралтай тогтож унших. Энэ vед та зохиолчид нэвтрэн орон тvлхvvрээ олж болох талтай.

Одоо та єєрийнхєє сонгосноор хєнгєн гvйлгэн харангаа мэргэжлийнхээ ном зохиолийг уншиж суралцаж чадах нь байна. Хэрэв та унэхээр гvйлгэн унших гэж байгаа бол хамгийн эхний буюу эцийн хуудаст байдаг гарчиг хуудсийг сайтар хар, тэгээд тэнд энд хаана нь илvv шумбан орох хэрэгтэйгээ тэмдэглэ. Хэд хэдэн догол мєр ч байж мэднэ хэд хэдэн хуудас ч байж мэднэ. Ар араасаа цувараад л ирнэ.

Эцэст нь анхааруулан хэлэхэд та ном унших энэхvv аргийг хэрэглэхээр шийдсэн бол эхнээс нь дуустал бvгдийг нь гvйлгэн єнгєрєх бус, эхнээс нь дуустал бvгдийг нь нухаад л суух бус яах вэ гэдгээ ойлгосон гэж итгэнэм.

Хамгийн гол нь та уншиж, ойлгож тэгээд сэтгэл ханамжтай байгаа чинь сайн хэрэг. Тэгсэн цагт аяндаа номоо уншиж дуусаад хавцийг нь зуулэн хаах тэр агшинд дахин шинэ ном унших хусэл аяндаа тєрєх буй заа.

Дээш эхлэлд нь очих

Мэргэжлийн ном зохиол унших
 
 
Posted on June 15, 2003.

Advertisement:

 


Asuult.NET. CR. 2000-2006