Юу Яаж Хэрхэн?
Messenger Popup хэрхэн болиулах вэ?
  Агуулга
 Нvvр Хуудас
 Танилцуулга
 Толь Бичиг
 Монголдуу
 Асуулт Самбар
 Фото Сурвалжлага
 Asuult.NET Live TV!
 УБ-д Бэлэг Хүргэх!
 Утасны Карт!
 Links Вэб Хаяг
 Хамтран Ажиллах
 Ангилал
 Компъютер
 Интернэт
 Технологи
 Ахуй Амьдрал
 Уран Зохиол
  ..
 Yйчилгээ
 Утасны Кард
 Бэлэг Хvргvvлэх
 Вэб Хостинг
  ..

Сурталчилгаа

Эрхэмчухал Дорж .
2004 оны 4-р сарын 4.

"Messenger Service"

Дээрх зураг дээрхтэй ижил Pop-up зурвасууд нь "Messenger Service" vйлчилгээ боловч энэ Windows Messenger буюу MSN Messenger програмтай ямар нэг холбоогvй. Windows vйлдлийн системийн Messenger Service vйлчилгээ нь сvлжээний администратор сvлжээний хэрэглэгчдэд зурвас илгээх зорилготой. Жишээлбэл, техникийн байдлаас болж систем тvр хугацаанд унтрах тохиодолд сvлжээнд ажиллаж байгаа хэрэглэгчид хийж байсан зvйлээ хадгалж, систем унтарсан тохиолдолд ямар нэгэн алдагдалд орохоос урдчилан сэргийлэх сайн талтай. Мөн энгийн нэг жишээ бол вирус илэрсэн тохиолдолд хэрэглэгчид вирусны эсрэг програм нь Messenger Service vйлчилгээний тусламжтайгаар мэдэгддэг. Энэхvv програмыг идэвхгvй болгосноор уг vйлчилгээг ашиглан сануулга, мэдээлэл өгдөг програмууд мэдээлэл, сануулга өгөх боломжгvй болно.

Жич: Messenger Service v йлчилгээ нь Windows 95/98/Me vйлдлийн системд суугаагvй байдаг. Зөвхөн Windows XP ба тvvнээс хойшхи vйлдлийн системvvдэд байдаг.

Messenger Service vйлчилгээг ашиглан нэг сvлжээнд холбогдосн байгаа найз нөхөддөө, эсвэл өөртөө ч хvртэл зурвас илгээж болох юм.

Эхлэлд нь очих

Messenger Service ашиглан зурвас илгээх


MS DOS command prompt асаах.

1. Start/Run команд сонгоно.
2. cmd гэж бичнэ.
3. OK товчлуур дээр дарна:


Дараах командыг бичнэ. C:\>NET SEND <Компьютерийн нэр эсвэл IP хаяг> Илгээх зурвас

Компьютерийн нэр – Тухайн компьютерийн сvлжээн дэх нэр (Computer name) . Дараах зааврын дагуу компьютерийнхээ нэрийг мэдэж болно.
1. Start -> Settings -> Control Panel команд сонгоно.
2. Нээгдэх Control Panel цонхноос System командыг сонгоно.
3. Нээгдэх System Properties цонхны Network Identification хуудсыг нээнэ
4. Full computer name талбараас компьютерийнхээ нэрийг харна.

IP хаяг – Энэ нь Интернэтийн сvлжээнд холбогдсон компьютерт бvрт байдаг логик хаяг бөгөөд дахин давтагддаггvй.

Илгээх зурвас – Энэ хэсэгт мэдээлэл, зарлал гэх мэт дурын мэдээлэл бичиж болно. Зарим тохиолдолд зурвасаа “, ” хаалтанд хийх шаардлагатай.


Жишээ: Доор NET SEND команд хэрэглэн зурвас явуулах энгийн жишээ vзvvллээ.

C:\>NET SEND LAB00 "Sain uu? Bi ooroo oortoo mash ih hairtai"

?р дvн нь:

 

NET SEND буюу Messenger Service vйлчилгээний талаар дэлгэрэнгvй мэдээллийг http://support.microsoft.com/default.aspx?scid=KB;en-us;q168893 хаягаар хандан vзнэ vv.

Эхлэлд нь очих

Messenger Service-г Болиулах

Хэдийгээр нь Messenger Service нь анх гарч ирэхдээ компъютер хоббитонгуудын хэрэглэх дуртай тоглоом болж байсан ч тун удалгvй (ялангуяа АНУ-д) реклам сурталчилгааг интернэтээр хvсээгvй хэрэглэгчид рvv цацах тvгээмэл хэлбэр болж хувирсан юм.

Энэ сурталчилгааны рекламыг та магадгvй олж хараагvй, ийм юмаар бөмбөгдvvлж vзээгvй азтан байж болох юм, гэхдээ ийм сурталчилгааны popup цонхоор одоо хvртэл дарамтлуулаад сууж байгаа, эсвэл ирээдvйд тулгарч магадгvй хэрэглэгчиддээ зориулан хэрхэн болиулах талаар доорхи зааврыг бичлээ.

Windows XP хэрэглэгчид Sevice Pack 1 програмын шинэчлэлийг суулгасанаар Windows XP vйлдлийн системийн олон алдааг засч залруулахаас гадна XP vйлдлийн системийн Firewall програмыг шинэчилдэг. Firewall програмыг шинэчилснээр spam хvлээж авахаас сэргийлэх боломжтой болдог. Oөрөөр хэлбэл hotmail, yahoo мэйлд байдаг SPAM BLOCK шиг Message Service vйлчилгээг хэрэглэн Интернэтээр хvсээгvй зурвас явуулж байгааг мэдэн зогсоодог. Хэдийгээр энэ нь Message Service vйлчилгээг бvрэн зогсоохгvй ч танд таны компьютер хэрхэн ажиллаж байгааг сануулж байх сайн талтай.

Хэрэв та Service Pack 1 суулгаж тvvний Firewall-г ашиглахыг хvсэхгvй буюу боломжгvй байгаа бөгөөд, Messenger Service-р хvмvvс тань луу хэт их ядаргаатай popup сурталчилгаа явуулаад байвал энэ vйлчилгээг гараараа унтрааж болно. Гэхдээ энэ нь зарим шаардлагатай программууд Message Service vйлчилгээг хэрэглэж чадахгvйд хvргэдэг гэдэгийг мөн санаарай.

Дараах аргаар Message Service vйлчилгээг бvрмөсөн унтрааж болно.


Start -> Run команд сонгоно.


services.msc гэж бичнэ. (zurag 6)


Гарын Enter товчлуур дээр дарна.


Нээгдэх Services цонхноос Messenger нэрийг хайж олоод, дээр нь хос даралт хийж нээнэ:


Нээгдэх цонхны Startup type талбарын Disabled командыг сонгоно.


Stop товчлуур дээр дарна.


OK товчлуур дээр дарна.


Дуусаа! Ингээд Messenger Service vйлчилгээ бvрэн зогсож, дараагийн удаа компъютераа асаахад тань огт ачаалагдахгvй бөгөөд дахин ядаргаатай pop-up цонхнууд нээгдэхгvй боллоо.

Эхлэлд нь очих

Disable Services - Windows v йлдлийн системийн зарим хэрэгцээгvй vйлчилгээг унтраах

Yндсэн XP Pro vйлдлийн систем нь автоматаар олон төрлийн хэрэгтэй, хэрэггvй vйлчилгээнvvдийг суулгадаг. Ихэвчлэн тухайн нэг байгууллагын сvлжээнд зориулж ажиллах vйлчилгээнvvд байдаг. Эдгээр vйлчилгээнvvдийг унтрааснаар бага ч гэсэн санах ой чөлөөлөх боломжтой юм. Гэхдээ энэхvv vйлчилгээнvvдийг компъютерын чинь чухал хэрэгтэй программууд хэрэглэж байгаа эсэхээ шалгах хэрэгтэй. Буруу зvйл унтрааснаас болж системийн хэвийн ажиллагаа алдагдах магадлалтай. Тиймээс сайн мэдэхгvй зvйлээ оролдохгvй байхыг хvсье . Доор жагсаасан vйлчилгээнээс Messanger Service vйлчилгээг унтраасантай ижлээр унтрааж болно.

  • Alerter
  • Application Layer Gateway Service,
  • Application Management
  • Automatic Updates
  • Background Intelligent Transfer
  • Clipbook
  • Distributed Link Tracking Client
  • Distributed Transaction Coordinater
  • Error Reporting Service (100% унтрааж болно)
  • Fast User Switching Compatibility
  • IMAPI CD-Burning (100% унтрааж болно)
  • Indexing Service
  • IPSEC Services
  • Messenger (100% унтрааж болно)
  • Net Logon
  • Net Meeting
  • Remote Desktop Sharing
  • Network DDE
  • Network DDE DSDM
  • Portable Media Serial Number
  • Remote Desktop Help Session Manager
  • Remote Registry
  • Secondary Logon
  • Smartcard
  • SSDP Discovery Service
  • Telnet Themes
  • Uninterruptible Power Supply
  • Universal Plug and Play Device Host
  • Upload Manager
  • Webclient
  • Wireless Zero Configuration
  • WMI Performance Adaptor



Та бvхэнд амжилт хvсье!

Эхлэлд нь очих

 

Энэ программын талаар асуултуудаа Асуулт Самбарт орж бичэж vлдээнэ vv. Баярлалаа.

.

Эхлэл
Messenger Service гэж юу вэ?
Messenger Service ашиглан зурвас илгээх
Messenger Service-ыг зогсоох
Windows-ын бусад хэрэгцээ багатай vйлчилгээнvvд
 
 
 
Posted on May 25, 2004.

Advertisement:

 


Asuult.NET. CR. 2000-2006