Математик

Нvvр Хуудас
Хичээлvvд
Бодлогууд
Бусад
Холбоо барих

Зочид:

Internet Explorer 6 - ээр vзвэл хамгийн зохимжтой

Powered by Asuult.Net

Фермагийн Агуу Их Теорем (Сvvлчийн Теорем)

Vе vеийн математикчидийг гайхуулсаар ирсэн Фермагийн агуу их теоремийг математикийн хамгийн сонирхолтой оньсого байсан гэж хэлж болох билээ. Амархан мєртлєнгєєсєє хэцvv энэ теоремийг сvлжээндээ оруулахгvй бол хиймор сvлдэнд муу байх.

17 зуунд Францийн суут математикч Пьер Ферма (Pierre de Fermat) Грекийн математикч Диофантын бичсэн нэг номны хуудасны захын зайнд ингэж бичжээ:

"Ямар нэгэн тооны хоёроос илvv зэрэг нь ийм зэргийн хоёр єєр тооны нийлбэр болж чадахгvй. Би энэ теоремийн vнэхээр гайхамшигтай баталгааг оллоо. Харамсалтай нь энд vvнийг дурдах зай алга."

Єєрєєр хэлбэл, Фермагийн баталсан гэж хэлээд байгаа энэ теорем нь ингэсэн vг билээ:

xn + yn = zn тэгшитгэл n > 2 байх нєхцєлд бvхэл тоон шийдтэй байж болохгvй.

Хялбар харагдах энэ теоремийг vе vеийн, хамгийн алдарт математикчид батлах гээд чадаагvй бєгєєд зєвхєн 1993 онд л Английн математикч Andrew Wiles баталжээ. Wiles - аас ємнє Эйлер, Гаусс, Жермайн, Кvммер зэргийн математикчид энэ теоремийг батлахыг оролдож байсан бєгєєд, зєвхєн тодорхой хэдэн зэргийн хувьд батлахаас цааш яваагvй билээ. Энэ теоремд ерєнхий баталгаа хэрэгтэй байжээ.

Бидний унших дуртай Перельманы "Сонирхолтой Алгебр" номонд энэ теоремийн тухай байдаг бєгєєд тэр номыг бичигдэх vед энэ теорем батлагдаагvй байсан. Тэгэхлээр энэ теорем 1993 онд батлагдсан тухай "Сонирхолтой Алгебр" - т юу ч байхгvй.

Wiles энэ теоремийг мэдээж ганцаарханаа дангаараа батлаагvй. "Энэ бол 20-р зууны математикчидийн бvтээл." гэж тэрээр єєрєє хэлжээ.

Харин одоо хvртэл бидний сонирхолыг татаж байгаа нэг юм гэвэл Wiles 17-р зууны математикаас хол давсан 20-р зууны математикийг ашиглаж энэ теоремийг баталжээ. Тэгэхлээр 17-р зуунд Ферма vнэхээр єєр баталгаа олсон юм уу? Мэдээж, Ферма алдсан байж болно. Гэхдээ хэн мэдлээ? Нэг юм илэрхий байна: Фермагийн vеийн математикч ойлгохоор шинэ баталгаа олдохоос нааш энэ теорем оньсого хэвээрээ vлдэнэ.

Ном зvй: "Fermat's Last Theorem: Unlocking the Secret of an Ancient Mathematical Problem", by Amir D. Aczel; "The Mathematical Universe", by William Dunham; "Сонирхолтой Алгебр", Я. И. Перельман

 


Энэ єгvvллэгийн талаарх санал бодлоо болон хэрвээ энд ямар нэгэн алдаа байвал энд бичиж явуулна уу?

Таний Нэр:
Таний e-mail:
Санал Хvсэлт:
 


Нvvр Хуудас | Хичээлvvд | Бодлогууд | Бусад | Холбоо | Бидний Тухай | Links | Математик Самбар

Copyright © 2003 Ачболд. Та эндээс дуртайгаа хуулж аваад хаана ч ашиглаж болно. Харин матриалаа хаанаас авснаа дурдаарай.