Математик

Нvvр Хуудас
Хичээлvvд
Бодлогууд
Бусад
Холбоо барих

Зочид:

Internet Explorer 6 - ээр vзвэл хамгийн зохимжтой

Powered by Asuult.Net

Бидний Тухай

Математикт хайртай ард тvмнийхээ сурлага хєдєлмєрт бага ч атугай хувь нэмэрлэх гэсэндээ энэ сvлжээг 2003 оны 5-р сарын 2-нд нээлээ. Математикийг сурах хамгийн сайн арга нь сайн ном олж аваад, тэрийгээ сайн уншаад, олон янзын бодлого бодоод байх билээ - нэг vгээр хэлэхэд "хєдєлмєрлєх". (Vнэнийг хэлэхэд сайн багш бас хэрэгтэй, гэхдээ багшгvй нэгнийх нь сэтгэл санааг гомдоохыг хvссэнгvй.) Компютер - аас тоо сурна гэдэг бол vнэхээр болдоггvй асуудал, би мэдэж байна, гэхдээ оргvй дорвол ортой нь дээр гэдэг vг байдаг даа. :)

Сvлжээгээ баяжуулахын тулд би 7 - аас 10 - р ангийнханд тохиромжтой хэдэн хичээлvvдийг хэдэн бодлоготой орууллаа (Vнэндээ бага ангийх ч бай, сонирохсон болгон эдгээр хичээлvvдийг vзэж болно - эхний хэдэн хичээлvvдийг нь бага ангид vздэг). Энийгээ улам єргєжvvлэх байх гэж найдаж байна. Эдгээр хичээлvvдийг ийш нь оруулахдаа Michael Spivak - ийн Calculus номноос тусламж авж байгаагаа би заавал бичих ёстой. (Тэгэхлээр намайг энэ бvгдийг мэддэг мундаг тоочин гэж битгий бодоорой.)

Энэ сvлжээ ганцхан таниас л шалтгаалж єргєжиж тэлнэ. Та бvгдийг Математик самбарт идэвхтэй оролцож, бие биедээ мэдлэг солилцож, бие биедээ тусалж, математикийн шинжлэх ухааныг баяжуулах байх гэдэгт найдаж байна. (Жич: Одоохондоо бид яг єєрийн гэсэн самбаргvй байгаа)

Эцэст нь эрхэм хvндэт уншигч танийг Монгол хэл дээр математиктай холбоотой ямар нэгэн юм бичиж єгвєл би их баярлаж, энэ чvлжээндээ (вэб хуудсандаа) тавих болно.

Бага ангийн Т. Гvнжид багшдаа бичиг vсэг зааж, намайг тоонд сонирхолтой болгосонд, Я. Оюунчимэг багшдаа намайг Алгебрийн ухаанд суралцуулсанд, Асуулт.нэт - ийн Х.Хундага ахад server, самбар хоёроо ашиглуулсанд vнэн ихээр баярлаж байгаагаа хэлмээр байна. Энэ хvмvvс байгаагvй байсан бол энэ сvлжээ байхгvй байсан. Мэдээж би гэрийнхэндээ, тэр дотроос ээждээ хамгийн хайртаагаа хэлмээр байна. Another very special thanks goes to Michael Spivak, whom I've never met, but wrote an excellent calculus book. Баярлалаа!

Жич: Миний алдаатай, муухай бичдэг нь Гvнжид багшийн буруу биш шvv! Гvнжээ багш шиг сайн багш vнэхээр ховорхон. Энэ бол яахын аргагvй миний залхуу боориг зангаас болсон билээ.

Ачболд



Нvvр Хуудас | Хичээлvvд | Бодлогууд | Бусад | Холбоо | Бидний Тухай | Links | Математик Самбар

Copyright © 2003 Ачболд. Та эндээс дуртайгаа хуулж аваад хаана ч ашиглаж болно. Харин матриалаа хаанаас авснаа дурдаарай.