::About Асуулт.НЭТ::Монгол Орон Мандан Бадраг!

Loading ...  Asuult.NET

 Юу Яаж Хэрхэн?
Asuult.net Гэж Юу Вэ?
 Агуулга
 Нvvр Хуудас
 Танилцуулга
 Толь Бичиг
 Монголдуу
 Асуулт Самбар
 Фото Сурвалжлага
 Asuult.NET Live TV!
 УБ-д Бэлэг Хүргэх!
 Утасны Карт!
 Links Вэб Хаяг
 Хамтран Ажиллах
 Ангилал
 Компъютер
 Интернэт
 Технологи
 Ахуй Амьдрал
 Уран Зохиол
  ..
 Yйчилгээ
 Утасны Кард
 Бэлэг Хvргvvлэх
 Вэб Хостинг
  ..

Сурталчилгаа

 

Эх Орны Тухай - (2005-10-21)

Зиак ингээд Асуулт.нэт вэб хуудас 5 нас хvрвээ. Эх орондоо хайртай, Эрх челеег эрхэмлэдэг, Интернэт гээчид орчихсон, Дэлхий тойрон суугаа Монгол хvvхэд залуучуудын хамгийн хэрэглэх дуртай вэбнvvдийн нэг байж, едер едереер улам улам ергежин тэлж, олон сайхан шинэлэг vзэл санаа енге будагийг олон тvмнийхээ сэтгэлд хvргэсэн ёстой нэг сайхан "эхний таван жил" байлаа. :)

Энэ завшааныг ашиглаад "дараагийн таван жилийн телевлегеегее" толилуулмуй: ЭЛЭГ ЗYРХНЭЭС УЯАТАЙ ЭНХРИЙ МОНГОЛ ОРНОО УЛАМ ИХЭЭР ХАЙРЛАХ, ХАЙРЛАХ, ХАЙРЛАХ, БАС ДАХИН ХАЙРЛАХ!

Маш энгийн телевлегее байгаа биз дээ..

.. елгий нутаг Эх Орон чамдаа..
ер зvрх vнэн голоосоо би хайртай..

Зохиогчын Тухай - (2002-10-7)

Одоо энэ вэбийг энэ тэр хvн хийдэг гэж хэн нэгэнд харъяалуулахад хэцvv болжээ. Ухаалаг бєгєєд, алсыг харсан, эх орон элэг нэгт бусад нєхдєє гэсэн сэтгэлтэй олон сайхан залуус бидний vйл ажиллагааг дэмжиж идэвхитэй оролцдог боллоо.Энэ вэбийг vзэж сонирхогч та бvхэнд гэж хэлэхэд, энэ бvгд 2-3 хан хvний хєдєлмєрєєр бий болоогvй юм шvv, нэр нь дурьдигдаагvй олон залуусын зvтгэл, оюуны бvтээл бас энд оролцож байгаа шvv. Хамтран ажиллагч эдгээр цоглог залуустаа, зочлон уншигч та бvхэндээ хэлэхэд - "Бvгд Бие Биендээ Баярлаж Талархацгаая! - Бид Хамтдаа Ихийг Бvтээнэ!".

Асуулт Вэб хуудасны тухай - (2002-7-05)

(шинэчилэгдсэн хувилбар - Jul 5th, 02)

Вов! Энэ хуудасыг хийж эхэлсэнээс хойш 1 жил 7 сар орчим хугацаа єнгєрсєн гэдэг чинь удахгvй 2 жилийнхээ ойгоо хийх болж байгаа юм байна! Энэ доор байгаа анхны танилцуулгыг бичсэнээс хойш 1 жил єнгєрчээ.. Энэ Асуулт.нэт гэж юу болох, ямар учир зорилготой вэ гэдэгийг та бvхэн нэгэнт мэдэж байгаа тул (vгvй бол доорхи хуучин танилцуулгыг уншина уу) єнгєрсєн нэг жилийн хугацаанд юу юу єєрчлєгдсєн, болж єрнєсєн талаар товч дvгнэлт бичэюv.

- 2001 оны 9 сарын 5-нд манай вэб єєрийн гэсэн сэрвертэй болж, урьдын адил vнэгvй сэрвер дээр байрладагаа болив.

- 2001 оны 10 сарын 20-нд Монголдууны Шинэчилсэн Хуудасыг PHP MySQL ашиглан динамик байдлаар хийв.

- 2001оны 11 сарын 3-нд Монголдууны MP3 сэрверыг єєрсдийн боломжоо ашиглан Чухлаагийн компъютер дээр ажиллуулж эхлэв. (Тэр vед 600 орчим монгол дуутай байсан бол одоо 1100 гаруй дуутай болсон шvv.)

- 2001 оны 12 - 2002 оны 2 сар хvртэлх хугацаанд Асуулт Самбараа Цэнгэлийн форумтай хамтран ажиллуулсан. Энэ форум их алдаршиж 1000 орчим бvртгvvлсэн хэрэглэгчидтэй болсон боловч, харамсалтай нь манай сэрвер энэ их ачаалалыг даалгvй техник алдаа гарч, энэ форумны датабейс файль алдагдсан.

- 2002 оны 2 сарын 22 нд Асуулт.нэт-ын Англи-Монгол онлайн вэб толь бичиг мэндэлсэн. Энд талархал хvндэтгэлийн vгийг дурьдахгvй єнгєрч болохгvй хvн бол, орчин vеийн монгол хvvхэд залуусын єргєн хэрэглээний толийг бvтээсэн Алтангэрэл гуай билээ. Бид энэ хvний vйл хэрэгийг интернэтэд vргэлжлvvлсэн "хойчийг залгамжлагчид" болсон юм уу даа. ;-)

- 2002 оны 2 сарын 24-нд шинэ хийсэн толь бичигээ Wireless Application Protocol ашиглан гар утасаар орж ашиглаж болдог болгосон.

- 2002 оны 3 сард Герман-Монгол, Орос-Монгол толь бичигнvvдийг vvсгэсэн. Ийм чиглэлтэй толь бичигнvvд интернэтэд єєр газар байдаггvй тул, бид цаашдаа энэ тольнуудыг улам боловсронгуй болгох тал дээр ажиллахыг зорьж буй, одоогоор тус бvр 17000-18000 vгтэй.

- 2002 оны 3 сарын 27-нд Монголдууны хуудасанд RealMedia Streaming Server for Linux Redhat суулгаж хэрэглэгчид Online-аар дууг сонсоход зориулсан онлайн радиог ажиллуулж эхэлсэн.

- 2002 оны 4 сарын 10-нд Асуулт Самбарыг шинэ БитМонгол сэрвер дээр ажиллуулж эхэлсэн.

- 2002 оны 4 сарын Цахим Улаач онлайн сэтгvvл дээр надтай хийсэн бяцхан ярилцлага гарсан. Та эндээс уг ярилцлагыг олж уншиж болно.

- 2002 оны 6 сарын 20-нд Монгол-Англи толь бичиг ашиглалтанд орсон. Хэрэглэгчид монгол гарны драйвер байхгvй ч гэсэн англи vсэг ашиглан монгол vгийг галиглан бичиж vг хайж болдогоороо онцлогтой болсон.

- Хуудасанд ордог зочны тоо жигдхэн vсрэнгvй нэмэгдэж, нэг хэсэг (2002 оны 5 сард) єдєрт дор хаяж 3000 visitor орж, 60'000-70'000 access хандалт Асуулт сэрвер дээр авч байсан гэсэн статистик vзvvлэлттэй болов. Бусад vеvvдэд жигдхэн, єдєрт 1000-2000 визиторын хавьд хэлбэлзэж байлаа. Та манай статистик хуудасыг эндээс олж vзэж болно.

- Асуулт сэрвер дээр ихийг хийж бvтээх зорилго, хvсэл тэмvvлэл, эрч хvчтэй бусад хvvхэд залуустаа vнэгvй вэб зай гаргаж єгч дэмжих бодлого барьж ирсэний vр дvнд дараах хуудаснууд одоо манай сэрвер дээр байрладаг болоод байна, магадгvй зарим нь єєр сэрвер дээр гол vйл ажиллагаагаа явуулдаг байж ч болох юм:

1-> Ачболдын Шатар вэб - http://asuult.net/achbold/shatar/
2-> Эрх Зvй - http://asuult.net/erkhzui/
3-> Хантулгын вэб - http://asuult.net/hantulga/
4-> Их Тvvх вэб (Гэсэр, Алтан Товч, Нууц Товчоо) - http://asuult.net/ihtuuh/geser/
5-> Нэмэсисын вэб - http://asuult.net/nemesis/
6 -> Г. Ганзориг Шvvх Зас. - http://asuult.net/nemesis/mongolian_judiciary/
7-> Вашингтон орчмын Монголчуудын Холбоо - http://asuult.net/nemesis/holboo/
8-> Отгочулууны хуудас - http://asuult.net/otgochuluu/
9-> Цэнгэлийн вэб - http://asuult.net/tsengel/bonn/

11-> Карл Поппер Мэтгэлцээн вэб- http://asuult.net/tsengel/mondebate/
12-> Тvвшинбатын "Монголын Тvvх" вэб - http://asuult.net/tuvshinbat/
13-> Viola-ын вэб - http://asuult.net/viola/
14-> Zealot Эрхэмээгийн хуудас - http://asuult.net/zealot/
15-> Залуу Эдийн Засагч хуудас - http://asuult.net/zez/
16-> Санлиг Бадралын хуудас - http://asuult.net/badaa/
17-> Ганболдын MouseMN хуудас - http://asuult.net/gganbold/

18-> Фото Шоп Лаборатори МН хуудас - http://asuult.net/pslab/

Бид єнєєдрийг хvртэл энэ бvх хийсэн зvйлс, олсон амжилтандаа сэтгэл маш хангалуун байгаа бєгєєд, цаашид ч зогсолтгvй vйл ажиллагаагаа эрчимтэй vргэлжлvvлж, орчин vеийн интернэтийн орон зайд монгол агуулгатай вэб хуудаснуудын хєгжилт, замналыг тодорхойлоход єєрийн гэсэн хувь нэмэрээ оруулсаар байх болно.

 

Асуулт Вэб хуудасны тухай - (2001-6-30)

(анхны хувилбар - Jun 30th. 01)

Асуулт Вэб хуудас нь єнєєгийн Монголын хvvхэд залуучуудыг єндєр боловсролтой, соёлтой чєлєєтэй амьдралыг хэвшил даслаа болгож, vvний тулд орчин vеийн шинэлэг мэдээлэл хоорондоо солилцож, шинэ цаг vетэйгээ хєл нийлvvлэн зэрэгцэн алхаж хамтран ажиллахад нь уулзах гvvр болж, бие биентэйгээ мэдлэг оюунаа хуваалцах єргєн боломжыг олгох зорилготой.

Уг хуудсыг сайн дурын vндсэн дээр ажилладаг хэд хэдэн залуучууд хамтран хийж, ерєнхий вэбмастераар Хvрэлбаатарын Хундага (20), Доржын Эрхэмчухал (22) нар ажиллацгааж, мєн

Буянтогтох
Цэнгэл
Цэцэгмаа
Ачболд
Цогтгэрэл

нарын золбоолог бєгєєд бvтээлч залуусын сэтгэл харамгvй тус, хамтын хєдєлмєрын vр дvнд Асуулт Вэб маань одоогийн тєрхєє олоод байгаа болно.

Манай хуудасанд єгvvллэг бичиж нийтлvvлэх, бvх тєрлийн танилцуулга, зааварчилга, сурталчилгаа байрлуулахыг хvссэн хэн бvхэнд манай vvд хаалга vргэлжид нээлттэй байх болно.


Байнгын Асуулт Хариултууд (FAQ)

Би єєрийн мэддэг сонирходог сэдвээрээ єгvvллэг бичээд энэ вэбэнд тавьж болох уу?
Болно, та бvхнийг тэгээсэй, цаашид бид бvхэнтэй хамтран, шинэ зуунд монгол хvний гараар бvтсэн мэдлэг оюуны анхны цахим санг бvрдvvлэх ажилд бие хvч хавсраасай гэж бид маш их хvсэж байгаа болно.
Ялангуяа vе тэнгийхнээсээ авъяас авхаалжаараа шалгаран єндєр хєгжилтэй гадаад оронд явж их дээд сургуулиудад суралцан илvv ихийг сурч мэдэх сайхан боломжоор хангагдаад байгаа эх оронч сэтгэлгээтэй залуус та бvхнийг дотоодын сургуульд сурч буй найз нєхєд, дvv нартаа зориулж, сурч байгаа шинэлэг технологийн талаар дэлгэрэнгvй заавар єгvvллэгvvдийг бичиж сонирхуулах, ингэснээрээ улс орныхоо хєгжилд бодитой хувь нэмэрээ оруулахыг уриалж байна.
Ямар ямар сэдэвээр єгvvллэг бичиж тавьж болох вэ?
Бvх тєрлийн сэдэвээр бичих боломжтой. Та аль болох єєртєє ашигтай болон уншигчдад сонирхолтой байлгаж; уг єгvvллэгийг бичсэнээрээ таний єєрийн хийж буй ажил, сурч буй чиглэл, сонирхолд тань тодорхой хэмжээгээр хувь нэмэртэй байх vvднээс харгалзаж бичвэл хэн хэндээ - олон талд ашигтай, vр дvнтэй хэрэг болох нь тодорхой билээ. Жишээ сэдэвvvд: Гадаад улс орнуудын тvvх танилцуулга, компъютерын программ хангамжын заавар танилцуулга, электроник техник технологийн танилцуулга, сонирхолтой харьцуулалт дvгнэлтvvд, тvvхийн єгvvллэгvvд.. г.м.
Энд байгаа мэдээлэлvvд ямар уншигчдад зориулагдсан бэ?
Аливааг сонирхдог, мэдэхийг хvсдэг, сурахыг эрхэмлэдэг бvх насны хvvхэд залуучуудад манай вэб хуудас бvрэн зориулагдсан болно. Yvний дундаас ялангуяа (гадаад) хэлний бэрхшээл, сурах бичиг гарын авлагын дутагдлаас болоод орчин vеийн шинэ мэдлэгээс хоцорч буй залуучуудад онцгой их ач холбогдолтой байлгахыг бид бvхэн хичээнгvйлэн зорьж байгаа болно. Харин эрдэм шинжилгээ судалгаа, дипломын ажил хийж байгаа залуучуудад тєдийлєн найдвартай, хангалттай мэдээллийн эх vvсвэр байж чадахгvй байж магадгvй юм. Энэ тохиолдолд єгvvллэг болгоны эцэст буй Холбоос (Links) болон Ашигласан Материал гэсэн хэсгvvдээс уг єгvvллэгийг бичихэд хэрэглэгдсэн эх материалуудын хаягийг олж авч судалгаа шинжилгээний ажилдаа хэрэглэхийг зєвлєх байна.
Ямар уншигчдад зориулагдаагvй вэ?
Бvv гайхаарай, гэхдээ хэрэв та Интернэтийн vндсэн хэл болох Англи хэлийг зохих тvвшинд хангалттай эзэмшсэн бол англи хэл дээрхи єєр гадаад вэб сайтууд руу орж хvссэн мэдээллээ олж уншивал таньд илvv vр єгєєжтэй байх болов уу. Ингээд харин дараа нь олж уншсан гадаад хэл дээрхи материалаа эх хэл рvvгээ хєрвvvлээд Асуулт Вэб-д єгvvллэг болгоод бусад залуусдаа толилуулбал жинхэнэ vр дvнтэй алхам болох болов уу гэж vзэж байна.
Эдгээр єгvvллэгvvд мэргэжлийн ямар тvвшинд бичигдсэн бэ?
Ихэвчлэн сонирхогчийн тvвшинд. Бид цаашдаа єгvvллэгvvдийнхээ чанарыг сайжруулж, мэдлэгийн тvвшинг гvнзгийрvvлэхийг хичээх боловч, нєгєє талаар хэн бvхэнд ойлгомжтой энгийн байлгахыг ч мєн эрхэмлэх болно. Хэрэв та тухайн сэдэвээр єєрийгєє мэргэжилийн гэж тодорхойлж байгаа бєгєєд, уншиж байгаа єгvvллэг тань алдаатай буюу дутуу дулимаг бичигдсэн гэж vзвэл засаж залруулах ажилд тусална уу.
Энд бичсэн єгvvллэгvvд vг vсгийн алдаатай юу?
Нэлээд их байгаа болов уу гэж эмээж байна, гэсэн хэдий ч тэдний дунд уншигдаад vл ойлгогдох ноцтой алдаа ховорхон болов уу хэмээн найдаж байна. Yг vсгийн аливаа алдаа байх аваас, бидэнд эмайл бичэн мэдэгдэж тус болно уу, бид тэр дор нь засахыг хичээх болно.
Хэрэв энэ вэбэнд миний мэдэхийг хvссэн сэдэвээр єгvvллэг байхгvй бол яах вэ?
Та Асуулт Самбарт асуултаа бичээд vлдээж болно. Бусад хvмvvс асуултанд тань боломжоороо хариулах бизээ.
Асуулт Вэб хуудас санхvvгийн дэмжигч, спонсор компанитай юу?
"Эрэл", "БИТ-ТНН" компаниуд манай вэбийг шууд бус байдлаар спонсорддог гэж ойлгож болно.
Асуулт Вэб хуудасыг хэзээнээс хийж эхэлсэн вэ?
2000 оны 11-р сарын 20-ны єдрєєс хойш хийж байна.
Энэ вэбэнд єдєрт хэдэн хvн зочилдог вэ?
2001 оны 7 сарын байдлаар: Даваа - Баасан гаригуудад єдєрт дунджаар 200 гаруй хvн зочилж, нvvр хуудас 300 орчим удаа сєхєгддєг гэсэн статистик vзvvлэлттэй, харин Бямба, Ням гаригуудад зочдын тоо арай цєєн байна, цаашдаа тогтмол нэмэгдэж буй. Гэхдээ энэ бол минимум vзvvлэлт, зарим хуучин браузерууд (ихэвчлэн IE 5.0 тvvнээс ємнєх, Netscape 4.0 тvvнээс ємнєх) манай вэбэнд хит єгдєггvй явдал бий.
Би єєрийнхєє хийдэг вэбний баннер ад - сурталчилгааны цонхыг Асуулт Вэбэнд байрлуулж болох уу, ямар vнэтэй вэ?
Болно. Yнэгvй. Гэхдээ таны хуудас чанарын хувьд тодорхой хэмжээгээр шаардлага хангасан, хvн ороод vзэж харах зvйл нэлээд байх ёстой гэсэн ганцхан шаардлагыг бидний зvгээс тавих болно. Хэрэв энэхvv шаардлагыг хангасан гэж vзвэл та баннер ад-аа энэ эмайл хаягаар явуулна уу. Хэрэв хvсвэл таний баннер ад-ыг бид vнэ тєлбєргvйгээр мэргэжилийн тvвшинд хийж єгсєн ч болно (олон тохиолдолд ингэдэг!), харин vvний тулд дээр дурдсан бяцхан шаардлагыг нэлээд сайн хангасан байх хэрэгтэй. Хариуд нь та манай вэбний баннер ад-ыг нь єєрийн вэб хуудасандаа тавибал бид тун их баярлах болно, гэхдээ заавал ингэхийг шаардахгvй. Хэрэв манай баннер ад-ыг авахыг хvсвэл энд дарна уу.
Chotgor Graphics, chotgor.com гэдэг нэрнvvд ямар учиртай вэ?
Уг вэбийг санаачлагч нь компъютер графикын ажил сонирхон, энэ тєрлийн vйлчилгээ явуулахыг зорин ингэхдээ хvмvvст содон сонсогдох болов уу гэсэн энгийн нэгэн зорилгын улмаас л Чєтгєр Графикс гэдэг нэрийг студидээ єгсєн бєгєєд, та энэ хуудас руу дараах хаягаар орж болно: http://www.chotgor.com
Erhem.com, Mongolduu.com ямар учиртай вэб сайтууд вэ?
Эдгээр нь Асуулт Вэб хуудасны ерєнхий вэб мастеруудын нэг Д. Эрхэмчухалын хєтлєн ажиллуулдаг вэбvvд болно. http://www.erhem.com

 

2001 Hundaga Hurelbaatar & Erhemchuhal Dorj All Rights reserved.

This site was designed by H. Hundaga, head of Chotgor graphics.

 

Сурталчилгаа

 
Зарлал:
 
Энэ хуудасанд banner add-аа байрлуулах буюу харилцан линк хийх сонирхолтой webmaster-ууд hundaga@asuult.net гэсэн хаягаар харилцана уу.
   

Loading ...

DoRe's Music Site - www.Mongolduu.com Loading ...
June 30, 2001
WebMaster Chotgorr 2001.